“Эрүүл энхийн төлөө” сэдэвт ЕБС, СӨБ-ийн эмч нарын ур чадварын уралдаан зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн түүхт 10 жилийн ойн хүрээнд 135 дугаар сургуулиас санаачилан  Хан-Уул дүүргийн ЕБС, СӨБ-ийн эмч нарын дунд “Эрүүл энхийн төлөө” сэдэвт ур чадварын уралдааныг 2018 оны 05 сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Тус ур чадварын тэмцээнийг  28 дугаар цэцэрлэг болон 130 дугаар сургууль хамтран амжилттай зохион явуулав.
Уг ур чадварын уралдааныг эмч нарын мэргэжлийн мэдлэг ур чадвар, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.Нээлтэнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Энхтайван, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эцэг эхийн төлөөлөл, хөгжөөн дэмжигчид ирж оролцлож  сургууль,цэцэрлэгийн бяцхан шавь нар уригдан ирсэн зочид төлөөлөгчдөд болон тэмцээнд оролцогч багуудад урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Мөн уралдааны үеэр Олон Улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарын ажлыг өндрөөр үнэлэн шагнаж урамшууллаа. Үүнд:
Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 
29 дүгээр цэцэрлэгийн эмч Н.Оюунчимэг, Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”- ээр 59 дүгээр сургуулийн эмч О.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 135 дугаар сургуулийн эмч О.Отгонзул, 134 дүгээр цэцэрлэгийн эмч Д.Амаржаргал, Боловсролын хэлтсийн “Хүндэт өргөмжлөл”-өөр 34-р сургуулийн эмч Ц.Оюунгэрэл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нэрэмжит шагналаар 114 дүгээр сургуулийн эмч Г.Бямбадулам нар шагнагдсан.
Уралдааныг Хан-Уул дүүргийн 3-р хорооны “Энх титэм” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Наранцэцэг, Этүгэн Их сургуулийн багш магистр С.Амгалан, Этүгэн Их сургуулийн багш магистр Н.Нарантуяа нар шүүн явуулав. Багууд мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, “Бидний туршлага” өөрийн тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байдал, гардан үйлдэл хийх зэрэг төрлөөр өрсөлдөж, I байранд Цахирмаа баг, II байранд Буянт-Ухаа сүлжээ цэцэрлэгийн Увидас баг , III байранд Тэмүүлэл баг тус тус шалгарлаа. Тэмцээний үеэр цэцэрлэг, сургуулиуд  “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЭКО ХҮНС” амталгаат үзэсгэлэн гаргаж, сурталчиллаа. 

2018-2019 оны хичээлийн жилийн нээлт"Аав Ээж Би" тэмцээнҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДРӨӨР 2018.05.12“Эрүүл энхийн төлөө” сэдэвт ЕБС, СӨБ-ийн эмч нарын ур чадварын уралдаан зохион байгууллаа."Эрдмийн баяр"-2018Хүн орчин, байгалийн ухааны 10 дугаар олимпиадад 135 дугаар сургуулийн 5 ангийн 6 сурагч оролцсоноос 5 сурагч амжилттай оролцож мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.Математик сэтгүүлийн нэрэмжит "Ирээдүйн мянгат"-2018 математикийн улсын уралдаанд 135 дугаар сургуулийн 2а ангийн сурагч Г.Отгонтөгс шагналт 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ”ХУД-ийн ЕБС-уудын сурагчдын аавуудын "Ааваараа бахархана" өдөрлөгт 135-р сургуулийн Х.Ширэндэв багштай 1б ангийн аав Д.Мөнхбат шилдэг ааваар шалгарлаа."Монгол ёс заншлын наадам-2018"-д 135 дугаар бага сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд амжиллтай болж өнгөрлөө."Монгол ёс заншлын наадам-2018"Урлагын наадам-2017Урлагийн наадам-20172017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 135 дугаар бага сургуулийн "Эцэг эхийн нэг өдөр" болж өнгөрлөө."Ногоон гэрэл-Цагаан шугам" 2017 тэмцээнЕрөнхийлөгчийн нэрэмжит "ДУУЛИАН-2020" хөлбөмбөгийн тэмцээнХан-уул дүүргийн 135 дугаар бага сургуулийн 2017-2018 оны хичээл 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэхээр боллоо.МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН А/148 ДУГААР ТУШААЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 9
Өнөөдөр зочилсон 274
Энэ 7 хоногт 155
Энэ сард 356
Нийт зочилсон 10445

 Утас

Гар утас : +97693188945 +97683170135
Email : surguuli135@gmail.com

 Хаяг

УБ ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 10 ДУГААР ХОРОО, МОРИНГИЙН ДАВАА
Хан-Уул дүүргийн 135-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC